Нийтийн тээвэрийнхэн уртасгасан цагаар ажиллана

img

УИХ-ын болон НИТХ-ын сонгууль явагдаж байгаатай холбогдуулан   нийтийн тээврийн автобус иргэдэд 06.30 цагаас эхэлж үйлчилж эхэлсэн. Харин орой 22.30 цаг хүртэл уртасгасан цагаар үйлчлэх юм. Тодруулбал, үндсэн  61 чиглэлд  том оврын  592 автобус, троллейбус  хот орчмын 13 чиглэлд 49, зуслангийн  3 чиглэлд 4 автобус, туслах  20 чиглэлд  205  бага оврын  автобус ,  нийт  853  тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ