Сонгуулийн 1905 хэсгийн хороо ажиллаж байна
Сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороо байгуулагдаж тэдгээрт нийт 15549 албан хаагч, түүнчлэн мэдээллийн технологийн 26 баг, нийт 2625 мэдээллийн технологийн даамлууд ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын АНУ, Англи, Канад, ОХУ, БНСУ зэрэг улс болон олон улсын байгууллагын 50 гаруй ажиглагч, гадаадын 15 улсын 25 хэвлэл, мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагчид бүртгүүлж үнэмлэх аваад байна.Түүнээс гадна дотоодын 60 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын 500 орчим сурвалжлагчид сонгуулийн ажиллагааг сурвалжилж байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ