Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эхний ээлжинд саналаа өгнө

img

2012 оны УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог идэвхжүүлж байгаагаараа онцлог билээ. Улсын хэмжээнд одоогоор 82 мянга орчим иргэн байдаг бөгөөд тэдний  39300 нь сонгуулийн насных юм. Тэдэнд зориулан энэ удаа хэсгийн хороодод нэмэлт тоног төхөөрөмжүүд байрлуулаад байгаа билээ. Тухайлбал, харааны бэрхшээлтэй сонгогчдод зориулсан томруулдаг шил, хөл муутай иргэдэд тусгай сандал байрлуулаад байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар нэгэн дараалалгүйгээр эхний ээлжинд саналаа өгөх боломжоор хангаад байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ