
Иргэнийхээ үүргийг биелүүлж, Монгол Улсын төрийн гурван өндөрлөг сонгуулийн саналаа өгч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн саналаа 10.00 цагаас 32 дугаар сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсгийн хороонд өгнө.
Дөнгөж сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бөхийн өргөөний зүүн талд орших 122-р цэцэрлэгийн байранд саналаа өгсөн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 08.00 цагт Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өглөө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ