
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны хэсгийн хорооны санал тоолох машин 08.30 цагийн орчимд гацжээ. Санал тоолох F zone машин гацсан шалтгааныг хэсгийн хорооны ажилтнууд ачааллаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байлаа.
Уг хэсгийн хороонд 2407 сонгогч байгаа бөгөөд өглөөний 08.30 цагийн байдлаар 0.3 орчим хувь нь саналаа өгөөд байсан юм.
Дээрх хэсгийн хороонд гурван хурууны хээ уншигч машин ажиллаж байгаа бөгөөд эдгээр машинууд ямар нэгэн байдлаар доголдоход Сонгуулийн хуулинд заасны дагуу мэдээлэл технологийн даамал, сервер хариуцсан ажилтан хариуцан ажиллана.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд гарсан уг саатлыг засварлах гэсэн хэдий ч уг гэмтлийг хариуцах ажилтууд өөрсдөө өөр уншигч машин хариуцаж байсан тул гэмтлийг очиж засварлах боломжгүй гэжээ.
Ингээд удалгүй тус хэсгийн хорооныхон хэсгийн хороо тус бүр дээр ажиллаж байгаа мэргэжлийн багийг дуудан, гэмтлийг засварлуулна гэж байв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ