Ангела Меркел Евробүсийн өрийг бонд болгохоос татгалзлаа

img

Германы канцлер Ангела Меркел Евробүсийн өрийг бондоор нэгтгэх санааг дахин эсэргүүцэж, Европын холбоог өрсөлдөх чадвараа сайжруулахыг ятгалаа. Тэрээр Берлиний парламентын хурлаар евробонд болгох хүсэлт нь Германы Үндсэн хуультай харшилж байгааг хэлсэн юм. Хатагтай Меркел Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзахаар Парис руу айлчлал хийсэн билээ. Олланд өрийн асуудлаар эсрэг байр суурьтай байгаа ба Итали, Испани зэрэг улс өрөө багасгахад туслах евробонд нь Евробүсийн нэн тэргүүний чухал асуудал гэж үзэж байна. Европын удирдагчид 130 тэрбум еврогийн урамшууллын багцыг батлахыг найдаж байгаагаа Меркел Олландад хэллээ. Эдийн засгийн хатуу бодлогын эсрэг байр суурьтайгаараа Францын ерөнхийлөгч болон сонгогдсон Олланд нь өсөлтийн багцын томоохон дэмжигч байсаар ирсэн юм. Меркел “Бид өсөлтийн талаар гэрээ хийхээр ажиллаж байгаа, маргааш гэхэд шийдэлд хүрнэ гэж итгэж байна” гэсэн байна. Эдийн засгийн хямралыг зогсоох талаар Европын холбооны удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хоёр удирдагч өчигдөр хамтдаа Брусселийг зорьсон юм. Европын эрх баригчид үндэсний төсвүүдээс илүү нөлөө бүхий Европын баялгийг бүрдүүлэх саналыг гаргаад байгаа юм. Евробүсийг хүчирхэгжүүлж, ирээдүйд тохиох хямралаас сэргийлэх уг 10 жилийн төлөвлөгөө нь одоо байгаа өрийн асуудлыг шийдэж чадахгүйг шүүмжлэгчид хэлж байна. Одоогийн облигацийн ханшийн байдлаар Испани улс удаан хугацаанд өөрсдийгөө санхүүжүүлж чадахгүйг Испаний Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдсэн юм. ЕХ-ны зарим удирдагч Евробүсийн орнуудын өрийг төвлөрүүлж евробонд үүсгэх хүсэлтэй байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ