
Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадмын нэгэн сэтгэл татам төрөл нь усны бүжгийн спорт билээ.
Энэ төрөл нь 1984 оны Лос-Анжелосын наадмаас эхлэн олимпийн төрөлд багтсан аж. Усны бүжгийн төрөлд зөвхөн эмэгтэйчүүд ордог гэсэн төөрөгдөл бишгүй байдаг бол эрэгтэйчүүд ч энэ төрлөөр хичээллэж амжилт гаргаж байсан байна.
Энэ төрлөөр Япон улс нэлээд эрчимтэй хичээллэж амжилт гаргаж байсан түүх байдаг.
1984-2008 оны хооронд Япон улсын шигшээ баг 12 медальтай тэргүүлж байсан бол энэ жилийн зуны олимпийн наадамд усны бүжгийн төрөлд 104 эмэгтэй бүжигчин алтан медалийн төлөө өрсөлдөнө. Наймдугаар сарын 5-наас 10-ны хооронд энэ төрлийн тэмцээн болно.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ