Монголын сонгуулийг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байна
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгох парламентын сонгуулийг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байна.
Тухайлбал АНУ, Англи, Канад, ОХУ, БНСУ зэрэг улс болон олон улсын байгууллагын 50 гаруй ажиглагч, гадаадын 15 улсын 25 хэвлэл, мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагчид манай улсад ажиллаж, сонгуулийн үйл явцыг сурвалжилж байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 11.00. 16.00. 20.00 цагт тус тус нийтэд мэдээлнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ