Хамуг Монголын хөдөлмөрийн намын нэрийг бүртгэхээр хэлэлцэж байна
Дээд шүүхэд яг одоо Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/-ын нэрийг бүртгэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг намын дарга С.Молор-Эрдэнэ, Намын цэцийн дарга Ц.Шинэбаяр тэргүүтэй тус намын гишүүд Улс төрийн намын тухай хуульд зааснаар нам үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш ажлын 10 хоногт багтаан намыг Дээд шүүхэд бүртгүүлэх тухай заалтын дагуу аравдугаар сарын 6-ны өдөр Дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр хандсан аж.
Тиймээс хуулийн дагуу өнөөдөр хэлэлцэж буй нь энэ гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ