Сү Кигийн айлчлал Францад үргэлжилж байна

img

Мьянмарын сөрөг намын удирдагч Ан Сан Сү Кигийн европыг тойрсон айлчлал Парис хотод үргэлжилж, өчигдөр тэрбээр Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай уулзлаа. Фабиус Ан Сан Сү Кигийн хүчтэй ёс суртахууныг өндрөөр үнэлсэн  юм. Сү Ки энэ уулзалтыг өөрийн оронд хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж авахад чиглүүлэхээр хичээж байлаа. “Францын эрх чөлөө, тэгш эрхийн хэм хэмжээг Мьянмарт бий болгох нь шагнал авсантай агаар нэг бөгөөд зөвхөн “шургуу хөдөлмөр, мятрашгүй зориг”-той байж үүнийг хэрэгжүүлж чадна” хэмээн Сү Ки уулзалтанд оролцогч болон сэтгүүлчдэд хэлсэн байна. Мөн 2015 оны сонгууль эрх чөлөөт, шударга замаар явагдах нь чухал байгааг онцоллоо. “Гэхдээ дараагийн сонгуулиас урьтаж Мьянмарыг үнэхээр ардчилсан, эрх чөлөөт, шударга байдлаар сонгууль явагддаг улс болгох хэрэгтэй” гэж хэлсэн юм. Францын Гадаад хэргийн яамны цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү уулзалтын үеэр Сү Ки болон Фабиус нар эрх чөлөөний бэлэгдэл болгож мод тарисан гэнэ. Мөн энэ өдөр Сү Киг Парисын хүндэт иргэн болгожээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ