
Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойргийн хорооны 19 дүгээр хэсгийн хороо 1460 сонгогчтой. Тэднээс хоёр сонгогчийн саналыг өчигдөр зөөврийн хайрцгаар авчээ.
Тус хэсэгт өглөө 07 цагаас сонгуулийн автомат машинаа угсарч эхэлсэн нь сонгогчдыг жаахан бухимдуулсан байна. Учир нь тэд 20 минут хүлээж, тэр болтол санал аваагүй гэсэн тэг тайланг хэвлэн гаргажээ.
Мөн хурууны хээ уншигч нэг машин гацсан нь тэжээлийн холбогч залгуур байхгүйгээс болсон байна. Тус хэсгийн хорооны иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан хэлэхдээ, санал авах ажил ямар ч байсан 07.30 цагаас эхэлсэн гэв.
Дархан-Уул аймаг 62730 сонгогчтой бөгөөд 324 нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгчээ. Тус тойрогт 15 хүн нэр дэвшсэн юм. тойргийн хорооноос өнөөдөр 11.00, 15.00, 20.00 цат сонгогчдын ирцийн мэдээг нэгтгэн гаргах юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ