Улсын заан Ж.Ганболд: Үзүүр түрүүний барилдааны өмнө Б.Ганбатыг гавжтай яриулж, ирлэсэн

img

Энэ жилийн наадмаар Увс нутгийн бөхчүүд онцгой сайхан наадаж, улсын арслан цолтон нэг, харцага цолтон хоёр мэндэлсэн билээ. Нутаг нутагт олонтойгоо явдаг, олны төлөө зүтгэдэг хүмүүс бий. Тэдний нэг улсын заан Ж.Ганболдтой ярилцлаа.

- Та Нийслэлийн Биеийн тамир спортын газрын даргын албыг хаших болсоор хэдэн жил өнгөрлөө. Ажлын явц хэр байна вэ? 2005 оноос Нийслэлийн биеийн тамир спортын газрын даргаар ажиллах болсон. Анх ажлаа авахад жилдээ спортын арга хэмжээнд ердөө 30 сая төгрөгийн төсөвтэй, тэр нь хаанаа ч хүрэхгүй л байсан. Ажил явуулах  байр танхим, 3-4 мэргэжилтнээ хаанаа суулгахаа ч эхэндээ мэдэхгүй байлаа. Нийслэлийн удирдлагад асуудлаа танилцуулсны хүчинд анхаарал хандуулж, уужуу саруул танхимд ажлаа хийж, жилдээ спортын арга хэмжээнд 130 сая төгрөг зарцуулдаг болсон нь чамлахаар зүйл биш. Нийслэлийн дүүрэг бүрт спортын ордон байгуулах ажил эхлээд  байна.  Хан-Уул, Чингэлтэйгээс бусад дүүрэгт спортын ордон байдаггүй шүү дээ. Ажлын явц сайн байгаа.

- Та улсын наадамдаа барилдалгүй хэдэн жилийг үдлээ. Хэзээнээс хойш зодоглосонгүй вэ? Наадамдаа долоон жил гарсангүй. Спорт бол залуу халуун насны ажил. Бяр тэнхээ, хурд хүчээ олон түмэндээ харуулахын тулд л талбайд гардаг. Тэрнээс санасандаа хүрч барилддахгүй болсон цагт спортоо орхих нь дээр болов уу гэж боддог. Би нэгэнт залуу үеийнх шигээ барилдаж чадахгүй болохоор зодоглохоо больсон.

- Баруунтурууны хүү Б.Ганбат улсын наадамд түрүүллээ. Монголчууд бөхөө андахгүй сайн мэднэ. Түүний ямар зовлон үзэж, юу туулж энэ цолд хүрч буйг бүгд ойлгож байсан тул арслан цол хүртэхэд нь улс даяараа уухайлан хүлээж авсан. Та Б.Ганбатыг бүр ойр мэдэх хүний хувьд түүний тухай ярьж өгнө үү? Увс аймгийн Баруунтуруун сумын хүү Батжаргалын Ганбат улсын наадамд түрүүлж магнай тэнэгэр наадлаа. Дунд сургуульд сурч байхад Ганбатын аав Батжаргал гуай гэж сумандаа толгой цохихоор өндөр эр байв. Нутагтаа л урдаа барьдаг комбайнч, тракторч. Бас волейбол сайхан тоглочихно, муугүй барилдчихна. Б.Ганбатын бөхийн замд орсон тухайд бол гарцаагүй Х.Баянмөнх аваргын ач. 1994 онд аварга Хяргас  сумандаа нэрэмжит барилдаанаа зохиосон юм. Тэгэхэд хоёрын даваанд нэгэн хүүтэй оноолтоор таарсан нь Б.Ганбат байлаа. Аварга буцахдаа зориуд Батжаргал гуайнхаар бууж, аав ээжид нь хэлээд хотод авчирсан. Ингээд бөхийн дээд сургуульдаа оруулж, бөхийн зам мөрийг нь зааж өгсөн юм. Харин миний хувьд Б.Ганбаттай "Хоршоолол" нийгэмлэгийн зааланд бэлтгэл хийж байхад нь анх таарсан. Нэг залуу Д.Мөнх-Эрдэнэ арсланг төвөггүй хаяж байхыг хараад хаанахын хэн гэдэг хүү болохыг нь асуухад Батжаргал гуайн хүү байж билээ. Би тэр орой Ганбатад аавынх нь тухай нэгэн түүхийг ярьж танилцсан юм.

- Ямар түүх вэ. Та ярьж өгөөч Би есдүгээр ангид байсан юм. Сургууль, Сангийн аж ахуй хоёр хоорондоо АСТ зохион байгууллаа. САА-гаас Батжаргал гуай, сургуулиас Төрмөнх гуай / хожим улсын начин цол хүртсэн / хоёр халз барилдаж, багтаа оноо авахаа үзсэн юм. Барилдаан сумын клубын тайзан дээр болсон. Батжаргал гуай Төрмөнхийг нохой мордож дайраад давлаа. Гэтэл шүүгчид мордож давахдаа өөрөө эхлээд тохой хүрсэн гэж Батжаргал гуайг унасанд тооцох гээд бөөн юм болдог юм байна. Үүнээс бөөн хэрүүл үүсч, тэр АСТ тарахад хүрч билээ. Тухайн үедээ жижиг суманд байж болох хамгийн том сенсаацитай үйл явдал тэр байсан л даа. Энэ түүхийг би ярьж өгсөн. Гэтэл Б.Ганбат энэ явдлыг мэддэггүй. Тэр явдал 1976 оны өвөл болсон. Харин Б.Ганбат тэр оны зун төрсөн болохоор яаж ч санах вэ дээ. Би Б.Ганбатыг түрүүлэхэд алгаа хорстол алга ташиж баярласан. Төр, түмэн олны баярлан хөөрч байгаа нь түүнийг гарцаагүй түрүүлэх бөхийн хэмжээнд харж, хүлээж байсны гэрч. Бөхийн замд оруулсан аваргын буян юм даа.

- Б.Ганбат ямархуу хүн бэ. Хэвлэлийнхэнтэй төдийлөн ярилцаад, ам нээгээд байдаггүй. Энэ жилийн наадмаар их тайван байгаа харагдсан? .....................................................................................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ