Газрын багц хуулийн "ус"-ыг хэлэлцүүлгийн явцад шахна

img

Газрын тухай  газрын харилцааг зохицуулах багц хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Гишүүдийн хамгийн шүүмжлэлтэй хандаж байгаа нь орон нутгийн бэлчээр, отрын газар, уул уурхай лицензтэй холбоотой маргааныг хэрхэн зохицуулах нь бүрхэг байгаад байлаа. Эдгээр асуудлыг нэг хуульд бүрэхг тусгаад журмаар зохицуулах нь хангалтгүй. Өнөөдөр орон нутагт эдгээр асуудлаас болж иргэний мөргөлдөөн гарахад ч бэлэн болчихоод байгаа. Малчид нь бэлчээрээ булаацалдаж нутаг орондоо багтаж шингэхээ байсан. Нийслэдд газар төлөвлөлт хангадлтгүй байгаа гэж байв. Мөн лиценз авсан хүн тухайн орчин тойрноо өөрийн өмчит газар мэт хамгаалалт аван эзэн суудаг. Үүнээс болж газар тариалан, бэлчээр сүйдэж орон нцутгийн удирдлагуудын эрх мэдэл дутдаг. Орон нутаг гэлтгүй нийслэлд  хувийн эзэмшлийн бус зориулалтаар олгосон газрыг энэ хуулиар шууд эзэмшүүлэх гэсэн өнгө аяс харагдаж байна. Үүнийг тодорхой болго. Энэ бүгдийг тусад нь хуулийг зохицуулахгүй бол болохгүй. Тэгэхээр  газар зохицуулалтын хуулийг цаг үеэ дагаад хэлэлцэх нь зөв. Хэлэлцүүлгийн явцад сайжруулах хэрэгтэй.  Энэ том хуулийн хэлэлцүүлэг явж байхад  газрын алдбаныхан, Засгийн газраас зөвхөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд тайлбар өгөөд сууж байна. Салбар бүрийн сайд, Ерөнхий сайд хуралд оролцон хариулт өгч байх ёстой. Тиймээс хэлэлцүүлгийн явцад сайд нарыг оролцуулъя гэсэн санал ихээр гарч байлаа. Ингээд хуралдаан оролцсон гишүүдийн 78 хувийн саналаар газар зохицуулалтын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзээд байнгын хороо руу шилжүүллээ.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dorthea Manis:
Good blog right here! Also your web site loads up very quick! What host are you making use of? Can I'm acquiring your associate hyperlink on your host? I wish my web web-site loaded up as fast as yours lol
2011-12-12