Оргилдог булгийг хамгаалан тохижууллаа
Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны ажилчид Хяргас нуурын БЦГ-ын хязгаарлалтын бүсэд орших Боргилдог булгийг тохижууллаа. Энэ ажлын хүрээнд булгийн эхийг 16 метр төмөр хашаагаар хашиж, “Рашаан булгаа хамгаалъя” мэдээллийн төмөр самбар байрлуулж, аялагч амрагчдад зориулан сүүдрэвч барьж, хашаа хайсуудыг буджээ. Ингэж тохижуулж хамгаалах нь олон талын, тэр дундаа мал амьтны нөлөөгөөр эвдэрч сүйдэхгүй байлгах ач холбогдолтой аж. Боргилдог булаг Улаанбаартараас Увс хүрэх төв замын дагуу байрладаг учир нутгийн иргэд, дотоодын жуулчдын очдог газруудыг нэг юм. Энэ булгийн ус цөс, ходоод болон дотор эрхтэнд сайн учраас хүмүүс ууж, угааж хэрэглэдэг.
Хүний болон байгалийн дуу чимээ их гарах тусам булгийн ус улам оргилон дээшээ ундардаг учир нутгийн иргэд Оргилдог булаг, Боргилдог булаг хэмээн нэрлэж иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ