Хан-Уул дүүрэгт иргэд идэвхтэй саналаа өгч байна

img

Хан-Уул дүүргийн  хоёрдугаар тойргийн 21-р хэсэгт санал авах ажил өглөөний 07.00 цагт эхэлжээ. Уг тойрогт бүртгэлтэй иргэдээс яг 11.05 цагийн байдлаар 365 сонгогч буюу нийт сонгогчдын  13 хувь нь саналаа өгөөд байна.  Хэсгийн ахлагчийн өгч буй мэдээллээр 21-р хэсгийн хороон дээр санал өгсөн иргэдээс  таван сонгогч  саналын хуудсаа хүчингүй болгож дахин хуудас авчээ. Түүнчлэн саналын хуудас хэрхэн бөглөх талаар иргэд мэдээлэл сайн байна гэлээ. Мөн санал өгөхөөр ирсэн иргэд юуны өмнө хуруунынхаа хээг шалгуулж улмаар иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирч байвал саналын хуудсыг авах юм байна.  Яг одоогийн байдлаар  21-р тойргийн  санад өгсөн иргэдээс элдэв маргаан, гомдол гаргаагүй байгаа аж. Хэсгийн хороон дээр ажиллаж буй ахлагч нараас сонгуулийн эргэн тойрон дахь асуудлаар Иргэний бүртгэл мэдээллийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэвэлмаагаас зарим асуултад хариулт авлаа. -Иргэд хэр идэвхтэй саналаа өгч байна вэ? -Санал авах ажил манай хэсэгт өглөө 07.00 цагаас эхэлсэн. Сонгогчид маш идэвхтэй саналаа өгч байна. Санал өгөхтэй холбоотой маргаан гомдол гараагүй байна. Иргэд мэдээлэл сайтай байна. Яг одоогийн байдлаар 365 сонгогч саналаа өгөөд байна. Нийт бүртгэлтэй сонгогчдын 13 хувь нь саналаа өгсөн гэсэн үг -Танай хэсгийн хорооны автоматжуулсан машинууд хэвийн ажиллаж байна уу? -Хэвийн ажиллаж байна. Эвдрэл гараагүй. -Цахим үнэмлэхт тэмдэглэгээ хийж байгаа. Хуучин иргэний үнэмлэхээр санал өгч буй сонгогчдын үнэмлэхт ямар тэмдэглэгээ хийж байгаа юм бэ? -Хуучин иргэний үнэмлэхийн баруун дээд өнцөгт  тэмдэглэгээ хийж байгаа. -Саналын хуудас гаднаас авч орж буй тохиолдол гарав уу? -Одоогоор хуурамч саналын хуудас авч орж ирсэн зөрчил илрээгүй байна. Маш зохион байгуулалтай ажиллаж байгаа гэж бодож байна бид. Уг тойрогт санал авах ажиллагаа үргэлжилж байна. Саналаа өгсөн зарим иргэдийн сэтгэгдлийг хуваалцлаа. Ц.Сумьяа : Сонгуулийн өнгө сайхан байна Эмээ нь энэ дүүрэгт насаараа амьдарсан. Дөнгөж сая иргэнийнхээ үүргийг биелүүлж саналаа өгөөд гарч ирлээ. Энэ жилийн сонгуулийн өнгө сайхан байна. Цаг агаар ч тогтуун. Сэтгэл өөдрөг байна. Өнгөрөгч 2008 оны сонгуулийн үеэр гарсан шударга бус явдал,  үймээн самуун дахин дэгдэхгүй гэдэгт үнэхээр найдаж байна. Нийт монголчууддаа иргэнийнхээ үүргийг биелүүлж саналаа өгөхийг уриалж байна.   Т.Мөнгөнбагана: Анх удаагаа санал өглөө Би энэ жил анх удаагаа УИХ-г сонгох саналаа өглөө. Саналын хуудас бөглөхдөө эргэлзээ байсангүй. Бүх зүйл ойлгомжтой санагдсан. Анх удаагаа санал өгч байгаа учраас эртнээс сонголтоо хийсэн л дээ. Өөрийнхөө дэмждэг нэр дэвшигчийг сонголоо. Санал авах ажил ч эмх цэгцтэй явагддаг юм байна. Энэ жил анх удаагаа сонгууль өгч буй үе тэнгийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлье дээ.     П.Эрхэмбаяр: Гэр бүлээрээ ирлээ Дөрвөн жилд ганц удаа болдог сонгуульд иргэн миний бие төрийн түшээдээ сонгох хариуцлагатай үүрэг өнөөдөр тохиож байна. Манай гэр бүлийн хүн бид хоёр бяцхан охиноо дагуулж ирээд саналаа өглөө. Манай дүүргийн иргэд нэлээд идэвхтэй саналаа өгч байх шиг байна. Ер нь энэ мөч бол монголчуудын хувьд маш хариуцлагатай өдөр. Тиймээс  иргэн бүр төрийн үйл ажиллагаанд яг энэ өдөр идэвхтэй оролцох учиртай. Сонгогчидоо амжилт хүсье. Н.Түвшин Н.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ