Google-ийн Nexus 7 таблет нээлтээ хийлээ

img

Таблет компьютерийн зах зээлд Apple болон Amazon компанитай өрсөлдөхөөр Google өөрийн энэ төрлийн шинэ бүтээгдэхүүн болох 'Nexus 7'-ийн нээлтийг өчигдөр Сан-Францискод хийсэн байна. Nexus 7-г долдугаар сарын дунд үеэс худалдаалж эхлэх ба үнэ нь 190 ам.доллар байх юм. Nexus 7 нь кино, дуу, ном, аппликейшн болон бусад контентыг зардаг онлайн дэлгүүр болох Google Play-д тохируулан бүтээсэн, 7 инч буюу хөндлөнгөөрөө 12 см-ийн урттай. Nexus гар утастай харьцуулахад Nexus 7 таблет нь андройдын шинэ үйлдлийн систем Jelly Bean дээр ажилладаг. Тус таблет Apple-ийн iPad-ыг бодвол илүү хямд, илүү энгийнээрээ хэрэглэгчдэд тохиромжтой. Шинжээчдийн үзэж байгаагаар Nexus 7 нь сонирхолтой, урьд өмнө байгаагүй бүтээл болсон ч зах зээлдээ тэсрэлт үзүүлж төдийлөн чадахгүй гэнэ. Гэхдээ Apple болон iPad-тай өрсөлдөх нь Google болоод бусад компанид хүнд даваа байх болно гэжээ.  Уг таблет Google брендийн нэрийг зүүсэн ч AsusTek Computer Inc. бүтээсэн юм байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ