Muse хамтлаг Лондон-2012 зуны олимпийн дууг дуулна

img

Олимпийн наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлджээ. Тэгвэл өчигдөр Лондон дахь Викториагийн үеийн хийцээрээ алдартай Гэгээн Панкрас төмөр замын буудал дээр Лондонгийн Ордны Оркестр (ЛОО) болон Фиткиний хамтлаг “Track to Track” нэртэй бүтээлийг тоглосон байна. Тоглолтод мөн ЛОО-гийн “Хөгжмийн Зөрлөг” төсөлд хамрагдаж байгаа 100 хүүхэд оролцсон юм. Харин энэ үйл явдалтай давхцан Олимпийн хүрээлэнд Олимпийн наадмын зохион байгуулагчид наадмын албан ёсны дуугаар английн рок гурвал Muse хамтлагийн “Survival” дууг сонгосон гэдгийг зарлалаа. 7.27 – 8.12-ны хооронд явагдах наадмын үеэр тамирчид тэмцээний байр руу нэвтрэх үед болон медаль гардуулах арга хэмжээний өмнө дууг явуулах аж. Наадмын зохион байгуулалт тун сайн болох юм. Учир нь Олимпийн хүрээлэнгийн чанх дэргэд Стратфорд Олон улсын буудал байрладаг, уг буудал руу олимпийн наадмын арын албаныхан, сэтгүүлчид болон тамирчидыг хүргэх галт тэрэг явах юм. Мөн 6000 хэвлэл мэдээллийн баг бүрэлдэхүүн багтах талбайтай төв нээгдсэн байна. Тэмцээний үеэр тайлбар уншиж өгөх чихэвчний үйлчилгээ мөн байх гэнэ. Энэ нь таныг сатааруулах биш, харин ч спорттой холбож өгөх аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ