
УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар өрнөж байна. Гэтэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймагт санал тоолох автомат машин гацаж гэмтсэн байна.
Үүнээс үүдэн сонгогчдын сонгогчдын санал тоолох үйл ажиллагаа бага зэрэг доголдсон боловч шуурхай мэргэжлийн багийнхан ажиллаж, түргэн шуурхай засварласан тул одоо улсын хэмжээнд бүх машин хэвийн ажиллаж байгаа хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Мөн тойргийн хороо бүрт нөөц санал тоолох машин байгаа гэв.
Дорноговь, Говьсүмбэр аймагт цахилгааны саатал гарсан тул санал тоолох машинуудаа хөдөлгүүрээр эх үүсвэрээ хангаж, санал тоолох ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэв. Мөн улсын хэмжээнд ашиглаж буй бүх санал тоолох машинуудыг одоогоор цахилгаан эх үүсвэрт холбоогүй өөрийнх нь батерейгаар ажиллуулж байгаа гэлээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ