Сонгох эрхэд халдвал эрүүгийн хариуцлага хүлээнэ

img

Сонгох эрхийг санаатай хязгаарлахыг завдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. УИХ-ын тухай хуульд 2012 оны УИХ-ын сонгуулийн санал өгөх энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан. Гэтэл уул уул уурхайн зарим компаниуд ажилчдынхаа сонгох эрхэд халдаж, санал өгөх үйл ажиллагаанд оролцох боломжоор хангахгүй байгаа ажээ. Тиймээс Оюутолгой компанийн ажилчид болон Өмнөговь аймгийн хэсэг иргэд Сонгуулийн ерөнхий хороонд өргөдөл гаргасан байна. Сонгуулийн ерөнхий хороо уг өргөдлийг үдээс хойшхи хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ гэв. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудын хэлж байгаагаар “Ажил олгогч тал ажилтанд сонгуульд саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй бөгөөд сонгох эрхэд нь халдахыг завдвал Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлагад татагдах учиртай” гэв. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс өнөөдөр 16.00 цагт дахин сонгуулийн үйл ажиллагааны явц болон бусад мэдээллийг олон нийтэд хүргэх юм. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ