Үерт боогдсон 180 гаруй иргэн саналаа өгч чадахгүй байна
Сүүлийн өдрүүдэд хур бороо үргэлжлэн орсны улмаас Тэрэлжийн гол үерлэжээ. Иймээс энд амьдардаг 180 гаруй иргэн усанд боогдож, саналаа өгөх боломжгүй болоод байна.
Энэ талаар СЕХ хуралдан одоогоор хэдэн хүн, хаана ямар байдалд байгааг тодруулж, улмаар Онцгой байдлын ерөнхий газартай хамтран шаардлагатай арга хэмжээ авахаар бэлтгэж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ