
УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн аравдугаар хэсгийн хорооны санал авах ажиллагаа Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-р сургуулийн зааланд явагдаж байна Тус хэсгийн хорооны хувьд санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдээс одоогийн байдлаар 2487 сонгогчдоос 549 иргэн саналаа өгөөд байна. Хэсгийн хороог ахлаж буй Р.Даваахүүгийн өгч буй мэдээллээр “Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн аравдугаар хэсэгт нийтдээ 9 ажилтан, 3 итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байна. Иргэд өглөөний 07.00 цагаас саналаа өгч эхэлсэн. Санал тоолох автоматжуулсан хоёр машин хэвийн ажиллаж байгаа. Санал өгөхтэй холбоотой маргаан гараагүй. Саналын хуудас бөглөхдөө зарим иргэд зөвлөмж авч байгаа. Хүчингүй саналын хуудас яг одоогийн байдлаар хоёр гарлаа. Иргэдийн зүгээс зөрчил илрээгүй” гэсэн мэдээллийг өгч байна. Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэдээс санал өгсөн зарим сонгогчидтой уулзлаа.
Б.Галдаа: Найдахаас өөр арга алга
Саналын хуудас бөглөхөд маш ойлгомжтой байна.Бүх зүйл тодорхой байна. Сонгуулийн өмнө сурталчилгаа хангалттай явсан учраас ойлгомжгүй зүйл гарахгүй л болов уу.
Манай гэрийн бүлийн гишүүдээс дөрвөн хүн УИХ , Нийслэлийн ИТХ-ын сонгууль өглөө. Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн хувьд элдэв будилаан гарах учиргүй.
Шударга бус зүйл явагдах боломжгүй. Автоматжуулсан санал авах машинаар саналаа хянаж байгаа учраас шударга бус зүйл гарахгүй гэж бодож байна.
Автоамтжуулсан машинд найдахаас өөр арга алга.
Ё.Мөнхнасан: Сонгууль тайван явагдаж байгаад баяртай байна
Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгууль тайван явагдаж байгаад баяртай байна.
Иргэд ч маш идэвхтэй саналаа өгч байна уу гэж харлаа.
Хэсгийн хороод ч маш эмх замбараатай ажлаа зохион байгуулж байгаа юм байна
Санал тоолох машин зарим хэсгийн хороон дээр эдвэрсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Тэр үнэн мэдээлэл бол асуудал гарч магадгүй шүү. Гэхдээ сонгууль шударга явагдаасай гэж үнэхээр хүсч байна.
Н.Бигэр: Монголчууд сонголтоо хийж сурсан
Монголчууд 20 жил сонголт хийж сурлаа шүү дээ.
Би ардчилсан намын төлөө саналаа өглөө.
Манайхаас 4 хүн санал өгсөн. Бид төрөө төвөхнүүлж сурсан хүмүүс.
Автоматжуулсан машины хувьд ч найдвартай байхаа.
Сонгууль шударга явагдана гэдэгт найдаж байна. Иргэд өөрдсөө хууль бус зүйл бүү хийгээсэй.
Хуулийн хүрээнд саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.


Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ