
Улсын клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн саналыг 13.00 цагийн байдлаар зөөврийн хайрцгаар авч эхлээгүй байна. Энэ талаар тус эмнэлгийн нүдний тасгийн эмч Ж.Мөнх-Ариун:
-Одоогоор өвчтөнүүдээс санал аваагүй байна. Өнгөрсөн сонгуулиудад зөөврийн хайрцгийг эрт ажиллуулдаг байсан.
Эмч, сувилагч нарт урьдчилан мэдэгдэж, өвчтөнүүдийг иргэний үнэмлэхээ бэлэн байлгахыг сануулдаг байсан. Энэ жилийн сонгууль арай өөр хэлбэрээр явагдаж байгаа гэсэн. Манай эмнэлэгт хэвтэж байгаа ихэнх өвчтөн хөдөө орон нутгаас ирсэн.
Хаягийн шилжилт байхгүй учир санал өгөх боломжгүй. Харин хотын зарим өвчтөн өөрсдөө гарч, саналаа өгчихөөд ирж байна. Хүнд өвчтнүүд нь хувьд саналаа яаж өгөх вэ гэж асуугаад байна гэв. Мөн Гэмтэл согогийн клиникийн төв, нэгдсэн II эмнэлэгт ч өвчтөнүүдийн саналыг авч эхлээгүй байна.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ