Дамаскийн төв телевиз халдлагад өртжээ

img

Сирийн нийслэл Дамаск хотод байрлах Аль Ихбария нэртэй Засгийн газрын суваг руу лхагва гаригийн өглөө зэвсэглэсэн бүлэглэл халдсан байна. Энэ үеэр гурван сэтгүүлч, зургаан хамгаалалтын ажилтнууд алагджээ. Сирийн Засгийн газар, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сөрөг хүчнийхэн энэ халдлагыг буруушааж байна. Энэ явдлыг эсэргүүцэн хэдэн зуун хэвлэл мэдээллийн ажилтнууд жагссан юм. "Энэ халдлага зөвхөн тус телевиз биш, нийт хэвлэл мэдээллийнхэн рүү чиглэж байна. Сири дэх аль ч чөлөөт хэвлэлийнхэн ийм халдлагын хохирогч болох магадлалтай" гэж хэвлэлийн ажилтнууд үзэж байна. “Сирид болж буй эдгээр халдлагууд нь биднийг дотоодын үймээн самууны жинхэнэ үнэнийг олоход улам хурцалж өглөө” гэж нэгэн сирийн сурвалжлагч хэлсэн юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ