
Монгол улс Сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчдийнхээ 20-иос доошгүй хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхээр заасан юм. Харин ингэснээр эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэх болов уу? гэж Дундад Азийн улс орнуудын мэдээллийн “Евроазия” цахим хуудас нийтэлсэн байна.
Энэ жилийн Парламентын сонгуулиас өмнө Монгол улс Сонгуулийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ 20-иос доошгүй хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхээр заасан юм. Ингэснээр Монгол улсын Парламентын 6 дахь удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас онцлог болж байна.
2012 оны УИХ-ын сонгууль эмэгтэйчүүдийн хувьд төр барих дээд байгуулагад сонгогдох боломж өндөртэй түүхэн сонгууль болж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ жилийн сонгуульд нийт 544 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 174 нь эмэгтэйчүүд байгаа юм. Ингэснээр энэ жилийн сонгууль эмэгтэйчүүдэд ээлтэй сонгууль болох нь ээ гэж “Евроазия” цахим хуудас мэдээлсэн байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ