Сүхбаатар дүүргийн УИХ-ын 23-р тойргийн аравдугаар хэсгийн сонгогчдын 41 хувь саналаа өглөө

img

 Сүхбаатар дүүргийн Тамгын хэлтсийн байранд УИХ, НИТХ-ын сонгуулийн  23-р тойргийн аравдугаар хэсэгт санал авах  ажиллагаа  үргэлжилж байна. Сонгуулийн үйл явцын талаар тус хэсгийн хорооны дарга Р.Наранцэцэгээс тодрууллаа.

-Танай хэсгийн санал  хураалт хэдэн хувьтай  байна вэ?

-УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль өнөөдөр 7.00 цагаас эхэлсэн. Манай хэсгийн хувьд УИХ-ын 23-р тойрогт нийт санал өгөхөөр бүртгүүлсэн 1812 бий. Яг одоо 14.20 цагийн байдлаар 742 хүн санал өгөөд байна. Санал хураалт 41 хувьтай. Иргэд маш идэвхтэй  оролцож байгаа.

-Санал өгч буй иргэдийн зүгээс санал гомдол гарсан уу. Зөрчил илэрсэн үү?

-Саналын хуудас хүчингүй болгосон тохиолдол дөрөв гарсан. Саналын хуудас хэрхэн бөглөх талаар зарим нэг иргэд зөвлөгөө авч байна.  Бичиг баримттай холбоотой зөрчил гараагүй.

-Автоматжуулсан машин хэвийн ажиллаж байна уу?

-Санал тоолох хоёр автомашин хэвийн ажиллаж байна. Манай 23-р тойргийн аравдугаар хэсэгт долоон ажилтан, хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байгаа.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ