Арав давж, арван минут арслан цолтой зогссон нь..
Д.Сумъяабазар гарди цолтой хэсэг барилдлаа. Улсын наадамд дөрөв үзүүрлэчихсэн бөх гарди цолтой босно гэдэг тун эвгүй байсан. Гэвч тэр цолоо хурлаар биш хүчээрээ ахиулж чадсан юм. Бөхийн холбоонд маргаан үүсч, бөхийн хүрээнд хэрүүл дэгдэсэн хэдэн жилийн өмнө ээлжит бус "Их Эе" дээр Д.Сумъяабазарын шинэ цолны маргаан дэгдээж, түүнийг Б.Гантогтохоос доогуур эрэмбэлэснийг дуулаад их ууртай үг хэлсэн удаатай. "Яагаад гурав үзүүрлэсэн намайг Б.Гантогтохын дор эрэмбэлж байгаа юм. Би та нараас гуйж цол авахгүй, гуядаж авна. Надад нас, хүч байна" гэж тэр хэлсэн.
Үнэхээр ч Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ой, улсын их баяр наадмаар Д.Сумъяабазар арав даван түрүүлж, арслан цолыг алгасан аварга цолд хүрсэн. Гэхдээ арслан цолыг яг ч алгасаад харайчихалгүй арван минут орчим арслан гэж дуудуулсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь улсын наадмаар 10 давж түрүүлсэн бөх ес давж үзүүрлэсэн бөхтэй яг адилхан цол хүртэх гээд байсан тул наадамчин олон шударга бус явдал гэж үзэн, цэнгэлдэхэд "Аварга, аварга" гэж уухайлж байлаа. Д.Азжаргал үзүүрлэснийхээ төлөө арслан цол авчихаад байхад түрүү бөх нь адилхан цол хүртэнэ гэдэг байж болошгүй зүйл байв.
Ингээд эхлээд түүнд................................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ