АНУ-д болж буй байгалийн гамшигууд
Флоридад “Дебби” нэртэй халуун орны далайн шуурга их хэмжээний хохирол учруулсны эцэст чиглэлээ өөрчилж далай руу нүүсэн байна. Шуурганд гурван хүн амиа алдаж, зуу гаруй айл усанд автжээ. Зарим газарт дараа 7 хоног хүртэл үерийн ус багасахгүй гэж албаныхан сануулсан байна. Зарим голын түвшин урьд хүрч байгаагүй хэмжээнд хүрсэн гэнэ. Далайн шуурга болохын өмнө усны түвшин 2,4 метр байсан бол лхагва гариг гэхэд 11 метрт хүрсэн байв. Харин баруун зүгийн мужууд, тэр дундаа Колорадо Спрингс хотод гал түймэр гамшгийн хэмжээнд хүрчээ. Одоогоор 36 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт тус хотод очиж байдалтай танилцахыг Цагаан ордноос мэдэгджээ. Колорадо хот нь 400 мянган оршин суугчтай, мужийнхаа хоёр дахь том хот юм.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ