
Санал хураах машинууд тойргийн хороонууд дээр гацах тохиолдол гарсаар байна. Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг багтаж буй 21 дүгээр тойргийн хорооны хувьд одоогоор хоёр хэсгийн хороонд машин гацсан тохиолдол гарчээ.
Тойргийн хорооны даргаас энэ талаар асуухад "Санал хураах машины бул нь халсаны улмаас хоёр хэсгийн хороонд машин түр гацсан гацсан тохиолдол гарсан ч хурдан хугацаанд засаж янзалсан. Одоогоор манай тойрогт ноцтой зөрчил илрээгүй" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ