Меган Фокс бие давхар болсон нь батлагджээ

img

Меган Фокс үргэлж л усны хувцас өмсөн, сайхан биеэ харуулах дуртай байсан. Энэ удаагийн амралтаараа ч ялгаагүй тэрээр усны хувцастай зургаа авахуулсан боловч бие нь ердийнхөөсөө арай том байлаа. Одоо 26 настай жүжигчин ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй боловч жирэмсэн гэдэг нь эдгээр зургаар батлагдаж байна. Хосууд Хавайн арал дээр 2010 онд гэрлэж байсан ба 24-нд хуримынхаа хоёр жилийн ойг ийнхүү тэмдэглэн амарч байжээ. Хосуудын байдлаас харахад хуримын бал сар гээч зүйлийн хугацаа уртассан мэт. Нөхөр Гринийх нь хүү 10 настай Кассиус ч хамт амарсан аж. Нэмж хэлэхэд тэрээр Мегантай ойр дотно харилцаатай байдаг юм. Энэ жилийн эхээр жүжигчин бүсгүйг анхны хүүхдээ төрүүлэх нь гэсэн цуу яриа гараад байсан ч хосууд тасралтгүй няцаасаар байсан. Гэхдээ үүнээс цааш тэгэх хэрэггүй болжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ