Мадоннагийн "дэггүй" охин
Дөнгөж 15 настай ч Мадоннагийн охин Лурдес Леон ээжийнхээ адил урлагийн мэдрэмжтэйгээ харуулж байна.
Мадоннагийн ес дэх дэлхийн аялан тоглолт “MDNA”-гийн тайзны ард хурц үзүүртэй корсет өмсөн авахуулсан зургаа охин твиттер хуудсандаа тависан байв.
Хэдэн хормын дараа яг адилхан корсетыг Мадонна тайзан дээр өмсөн дуулсан юм. Энэ нь түүний 1990 онд хийсэн аялан тоглолтын үеэрээ өмсч байсан, алдарт дизайнер Жан-Поль Готьегийн дахин шинэчилсэн бүтээл гэнэ.
Тоглолт хийгээд завгүй байгаа ч Попын хатан хаан маань охиныхоо бүдүүлэг авирын эсрэг ширүүн арга хэмжээ авч байгаа юм.
Охин нь энэ жилийн эхээр тамхи татаж байгаад баригдсан бөгөөд үүнээс болж охиныхоо хурдан том болж байгаад Мадонна санаа зовох болжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ