Л.Алтанцэцэг: Машины толгой бохирдож, 30 орчим минут үйл ажиллагаа саатсан

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXII хорооны XXII хэсгийн хорооны дарга Л.Алтанцэцэгээс санал хураалтын талаар цөөн асуултад хариулт авлаа. -Санал тооллогын явц ямар байна вэ? -Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXII хорооны XXII хэсгийн хороо нийт 2467 сонгогчтой. 17.30 цагийн байдлаар сонгогчдын 50 орчим хувь нь саналаа өгөөд байна. Иргэд саналаа хэрхэн өгөх талаар мэдээлэл сайтай байна. -Ямар насны хүмүүсийн сонгуулийн идэвхи сайн байна вэ? -Өглөө настай хүмүүсийн идэвхи сайн байсан. Өдөр 25-40 насны хүмүүсийн идэвхи сайн байлаа. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд? -Өнөөдөр манай хороон дээр таван хөгжлийн бэрхшээлтэй иргэн саналаа өгсөн. Бид тэдний саналыг хүндэтгэлтэйгээр бүртгэн авлаа. -Тойргийн хороод дээр санал тоолох машин гэмтсэн асуудал гарч байна. Танай хорооны хувьд машинууд хэрхэн ажиллав? -Нэг машины толгой гацаж, 30 орчим минут саатсан. Бид яаралтай дуудлага өгч толгойг нь цэвэрлүүлээд одоо хэвийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Толгой бохирдсон үед тухайн машин дээр явагдах бусад үйл ажиллагааг зогсоосон талаар протокол хөтөлсөн. -Ямар нэгэн зөрчил илэрсэн үү? -Иргэдийн үүрэг хариуцлага гэдэг талаасаа бага зэрэг асуудал гарсан. Тухайлбал, орон сууцаа бусдад худалдахдаа шинэ хаяг руугаа шилдэггүй гэх мэт зөрчил байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар сонгогчдын нэрсийн нэг л жагсаалт байгаа тул давхар тоологдох асуудал гарахгүй. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ