Санал хураалтыг хяналтын хэсгийнхэн гараар тоолно

img

Сонгуулийн санал хураалт дуусахад нэг цагийн  хугацаа үлдээд байна. Орой  20.00 цагт тасалбар болох саналын хуудсыг тоолох ажлыг автомат машин хийнэ. Гэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооноос автомат машинд итгэх иргэдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхийн тулд хяналтын тооллого явуулахаар болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл санал тоолох машинууд сонгогчдын саналыг тоолсон файлыг хэвлэж гаргана. Эндээс гарсан дүнг тойргийн хэсгийн хороо нь баталгаажуулж, тогтоол гаргаад тойргийн хороондоо хүргүүлэх юм. Хэсгийн хороод сонгуулийн саналын дүнгийн талаар тогтоолоо гаргасны дараа хяналтын хэсгийнхэн санамсаргүй байдлаар хоёр хэсгийн хороог сонгож гараараа тоолох юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ