Усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын байдалд гүйцэтгэлийн аудит хийв

img

Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамж, хөтөлбөрийн дагуу Ховд аймгийн усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын байдалд аймгийн Аудитын газраас аудит хийж дүнгээ гаргалаа. Аудитыг аймгийн ерөнхий аудитор Ч.Цэрэнчимэд удирдаж, ахлах шинжээч Б.Түмээ, аудитор Ш.Нарантуяа, гадны шинжээч мэргэжилтнээр БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Гантулга оролцов. Аудитаар аймгийн Усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын талаар явуулж буй бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаад дүгнэлт өгөв. Аймгийн БОАЖГ-ын усны асуудын талаарх бүрэн эрх зохих хэмжээнд хэрэгжиж байна гэж дүгнэв. Аудитын дүнд үндэслэж БОАЖГ-т дараах зөвлөмж болголоо.   * 1. Монгол Улсын усны тухай хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, усны талаарх мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах. * 2. БОАЖ-ын сайдын 2009 оны 260 тоот тушаалын дагуу аймгийн БОАЖГ-т усны асуудал хариуцсан мэргэжилтэн авч ажиллуулах талаар холбогдох газруудад асуудал тавьж шийдвэрлүүлэх. * 3. Орон нутгийн усны мэдээллийн санд усны эх үүсвэрийн  тоо  бүртгэл  гадаргын болон газрын доорх ус, түүний тоо хэмжээ, чанар, нөөцийн бүртгэл, хайгуул, судалгаа шинжилгээний тайлан, мэдээ мэдээллийг бүрэн хамруулж, орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлж ажиллахыг зөвлөмж болгов гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Гантулга мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ