
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн хорооны дарга М.Баасандорж дараахь мэдээллийг өгч байна.
-
Танай дүүргийн сонгогчид саналаа хэр идэвхтэй өгч байна вэ?
- УИХ-ын 26-р тойрогт нийт 179152 бүртгэгдсэн. Яг одоо19.10 цагийн байдлаар сонгогчдын ирц 51.8 хувьтай байна.
Тойргийн хорооны бүрэлдэхүүнд 12 хүн ажиллаж байгаа. 80 хэсэгт нийт 667 төрийн албан хаагч, мэдээлэл технологийн багт 98, Улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 224, нийтдээ 1000 орчим хүн бий.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагч 265, онцгой байдлын хэлтэст 163, хөдөлгөөнт эргүүлээс 180 хүн хэв журам сахиулж байна.
-Санал тоолох машинууд хэвийн ажиллаж байна уу?
Санал тоолох машинуудаас 55,58 хэсгүүдэд хоёр машинд программын гэмтэл гарсан. Иргэдийн зүгээс гарч буй гомдлын дийлэнх нь сонгогчийн бүртгэлд бүртгэгдээгүй сонгууль өгөх эрхээ хасууллаа гэсэн гомдол гарч байгаа. Дүүргийн Жаргалант тосгонд хуурамч үнэмлэхтэй иргэн санал өгөхийг завдсан гэсэн мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас шалгахад тухайн сонгогч үнэмлэхгүй орж ирээд саналын хуудас авахыг завдсан байна лээ.
Тойргийн хорооны зүгээс гарсан асуудал алга. Сонгуулийн өмнө манай тойргийн хороо бүртгэлтэй холбоотой 3 удаа албан ёсны мэдээлэл хийсэн. 2010 хүний зөрчлийг илрүүлж залруулах хүсэлт тавьсан. Харамсалтай нь хуулийн хугацаа богино хугацаанд хэрэгжсэн учраас амжсангүй. Иргэдийн хувьд насны ангилалаар нарийвчилж гаргасан юм алга. Хэсгүүдээс ирж буй мэдээллээр манай тойрогт өндөр настнууд идэвхтэй саналаа өгч байна. Залуучууд идэвхтэй оролцож байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ