
2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал хураалтыг 1.30 цагийн өмнө зогсоосон билээ.
Тэгвэл Ховд аймагт санал хураалт нийслэлийн цагаар 21.00 цагт дуусгавар боллоо.
Учир нь цагийн зөрүүнээс болж ийнхүү нэг цагаар хоцорч санал хураалтаа зогсоож байгаа юм. Тус аймагт 48679 хүн санал өгөхөөс аймгийн төвд 16686 сонгогч бүртгэгджээ. Ховд аймагт зарим нэгэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, санал авах байранд ирсэн хүмүүсийг угтаж уулзах, өөрсдйинхөө саналыг дүрсжүүлж авах гэсэн оролдлого хийх, санал өгөх гэж явсан иргэдийн автобусыг саатуулсан тохиодол гарчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ