Албан ёсны бус мэдээллүүд цацагдаж эхэлжээ

img

УИХ, НИТХ-ын сонгуулийн санал хураалт 20.00 цагт өндөрлөсөн билээ. 21.00 цагт СЕХ-ноос хэвлэлийн хурал зарлаж сонгуулийн санал хураалтын ирцийн дүнг эцэслэн мэдээлэх байсан юм. Одоогийн байдлаар товлосон цагаас хожимдож байгаа бөгөөд албан ёсны бус мэдээллүүд ихээр явж байна. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 хэсгийн зургаад нь АН нэгээр гарсан, Хан-Уул дүүрэгт мөн АН-ын нэр дэвшигчид өнгөлж байгаа талаар мэдээлэл тарж эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны хурлын дараа намууд эхний байдлаар хэвлэлийн бага хурал зарлах магадлалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ