Албан бус мэдээгээр АН ялж байна гэв

img

Одоогийн байдлаар Ардчилсан намаас гаргаж байгаа мэдээллээр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Дундговь аймгуудад тус намаас нэр дэвшсэн улстөрчид ялж байгаа тухай цацагдаж байна. Мөн Ардчилсан намын сонгуулийн төв штаб дээр тус намын гишүүд дэмжигчид хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлсэн тухай мэдээлэл ирлээ. Харин Монгол Ардын намаас одоохондоо ямар нэгэн мэдээлэл хийгээгүй бөгөөд  СЕХ-ны хурлын дараа хэвлэлийн хурал зарлаж магадгүй байна. Энэхүү мэдээлэл нь албан бус мэдээлэл гэдгийг уншигчдадаа сануулья. СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлснээр ""СЕХ-ноос гаргах эцсийн дүн л албан ёсных бөгөөд бусад эх сурвалжаас гаргаж буй мэдээлэл албан ёсных бус" хэмээн сануулж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ