СЕХ өнөө шөнө багтаж урьчилсан мэдээ өгнө гэж амлаж чадахгүй гэв

img

Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая 2012 оны сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зогссон болон ирцийн талаархи мэдээллийг өглөө. Тэдний мэдээлж байгаагаар Сонгуулийн ерөнхий хороонд 400 гаруй хэсгийн хороодоос тасралтгүй мэдээлэл ирж байгаа ажээ. Уг саналыг нэгтгэгдэж, дуусгавар болтол сонгуулийн урьдчилсан үр дүнг мэдээллэх боломжгүй байгаа юм байна. Санал авсан өдрөөс 15 хоногийн дараа албан ёсны дүнг Сонгуулийн ерөний хороо мэдээллэхээр хуульчилсан байгаа. Гадаадад ажиллаж байгаа амьдарч байгаа иргэдийн саналыг тоолох ажлын бэлтгэл хараахан дуусаагүй байгаа. Бэлтгэл бүрэн хангагдсаны дараа зохих  нам, эвслийн ажиглагчдын оролцоотойгоор энэ саналыг тоолох ажээ. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо өнөө шөнөдөө багтаж, сонгуулийн урьдчилсан мэдээг өгнө хэмээн амлаж чадахгүй гэв. Мөн тус хорооны удирдлагуудын хэлж байгаагаар утсаар болон мэдээлэл технологийн төвөөс ирсэн мэдээллүүдээс харахад гар аргаар санал тоолох хэд хэдэн тойрог байгаа ажээ. Тойргийн хороод бүрэн эрхийнхээ дагуу зохих шийдвэрүүдийг гаргаж хариу өгч байгаа юм байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ