
Ардчилсан намын сонгуулийн штабаас дөнгөж сая өгсөн албан бус мэдээллээр нийслэлийн 14 мандатаас 11 мандат дээр ялалт байгуулсан гэв. Урьдчилсан мэдээллээр АН Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан гэсэн мэдээллийг сонгуулийн штабын дарга Ч.Сайханбилэг өгч байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэсгийн хороонд АН-ын гурав дахь нэр дэвшигч И.Нарантуяагийн санал тоолох явцад хууль бус үйлдэл гарсан гэсэн мэдээллийг АН-аас өглөө. Тиймээс хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Баянзүрх дүүргийн сонгуулийн штаб руу анхаарлаа хандуулахыг хүслээ. Мөн орон нутагт урьдчилсан байдлаар 50 хувийн ялалт байгуулсан гэсэн ба дараагийн мэдээллээ цагийн дараагаар өгнө гэв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ