
Дөнгөж саяхан МАН-ын зүгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хийсэн юм. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийн дийлэнх нь ялах магадлал өндөр байна. Албан бус мэдээгээр, Архангайд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Булганд Ё.Отгонбаяр, Баянхонгор Г.Занданшатар, Хөвсгөл Л.Энх-амгалан, Хэнтий Б.Бат-эрдэнэ, Н.Ганбямба, Дорноговьд Ж.Батсуурь, Төв Н.Энхболд, Су.Батболд, Дорнод Н.Номтойбаяр, Өвөрхангайд С.Чинзориг Н.Төмөрхүү, Увсад Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ховд С.Бямбацогт, Завхан Д.Оюунхорол, Баян-Өлгий Ж.Тлейхан Х.Жекей Орхонд О.Содбилэг ялах магадлал өндөр байна. Зарим нэр дэвшигч ялсан нь тодорхой боллоо гэсэн юм. Мөн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн хүмүүс ялах магадлал байгаа гэлээ. Дараагийн мэдээллийг нэг цагийн дараа өгнө. Харин НИТХ-ын дүн тодорхойгүй байна гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ