МАН цагаасаа эрт мэдээлэл хийхгүй байхыг уриаллаа

img

МАН-аас сонгуулийн санал тооллогын талаар албан бус мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар МАН 48 мандатын 25-26-г авах боломжтой байгаа ажээ.Гэхдээ нийслэлд маргаантай асуудлууд байгаа гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмаар тойргийн хоёр хэсэг дээр хяналтын тооллого явуулна. Бүх хэсэг дээр санал тоолох үйл ажиллагаа явагдсаны дараа гар аргаар тоолох ажиллагаа үргэлжлэх юм. Гэтэл үүний дараа хэсгийн хороо руу мэдээллийг татах үйл ажиллагаа явагдсан гэв. Мөн Сонгинохайрхан дүүргийн 40, 41 дүгээр хэсэгт дахин тооллого явагджээ. Энэ үеэр эхний тооллогоор дөрвөн саналаар хоцрогдсон хүн дахин тоолоход 120 гаруй хүний саналаар илүүрхжээ. Энэ мэт олон зүйл байгаа тул бүх тойргийг дахин тоолох шаардлагатай гэж манай нам болон бусад нам, эвслүүд үзэж байна. Тэд хурлын төгсгөлд хяналтын тооллого явагдсаны дараа нам, эвслийн ялалт, ялагдлын талаар ярилцъя хэмээн бусад нам, эвслийг уриалж байлаа. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ