АН-аас мэдээлэл хийлээ

img

АН-ыг сонгуулийн төв штабаас албан ёсны хоёр дахь мэдээллээ  дөнгөж сая хийлээ. Одоогоор  намын төв штаб дээр ирсэн  орон нутгийн урьдчилсан дүнг танилцууллаа.  Архангай аймагт АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор, Баян-Өлгий аймагт А. Бекей, Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат, Дундговь аймагт Б.Наранхүү, Завхан аймагт Я.Санжмятав Өмнөговь аймагт Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймагт С.Баярцогт, Сүхбаатар аймагт М.Зоригт нар тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээлэл  өглөө. Штабын ахлагч Ч.Сайханбилэгийн хэлж буйгаар "Нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа. Сүхбаатар дүүрэгт Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Чингэлтэй дүүрэгт Г.Баярсайхан, Баянзүрх, Налайх дүүрэгт Ж.Батзандан, Д.Ганхуяг нар ялалт байгуулсан. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрдэнэчимэг нар тус тус ялалт байгуулсан. МАН-аас хяналтын тооллогыг  хийх нэрийн дор тооллогын үйл ажиллагааг зогсоож байгаа нь буруу. СЕХ чиглэлийн дагуу хяналтын тооллого хийж байгаа гэсэн тайлбар өгч  нь ташаа. Дорноговь аймагт яг энэ асуудлаар  манай нэр дэвшигчийн үйл ажиллагаа зогсоогоод байна. Хяналтын тооллогыг дараа нь хийх ёстой. Одоо бидэнд урьдчилсан дүнг бүх тойрог хэсгийн хороод хийх хэрэгтэй. Бидэнд ирсэн мэдээллээр АН рейтинг хамгийн өндөр явж байна. Намын жагсаалтаар АН хамгийн олон нэр дэвшигч орох нь тодорхой” гэлээ.  Мөн энэ сонгуульд аль нам нь олонх болох нь чухал биш. Маргаан гарах учиргүй. Маргаан гарсан тойрогт хуулийн хүрээнд асуудлаа зохицуулах ёстой.  Намууд улс төрийн соёлтой оролцох хэрэгтэй. Замбараагүй мэдэгдлүүд буруу үр дагавар авчирна  гэдгийг анхаарууллаа. Н.Түвшин      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ