
Сонгуулийн ерөнхий хороон дээр дөнгөж сая гадаадад санал өгсөн иргэдийн саналыг тоолж дууслаа. Дөрвөн машинаар саналын хуудсыг зэрэг тоолсон бөгөөд гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгөхдөө зөвхөн нам сонгосон байгаа.
Нийт 2770 иргэн санал өгснөөс тооллогын дүнгээр АН-1242, МАН-670, ИЗН-336, МАХН-МҮАН-265, Монголын ногоон нам-51, Гуравдагч хүчин эвсэл-49,Иргэний хөдөлгөөний нам- 40, МУНН-16 гэх мэтээр санал авсан байна.
Үүнээс харахад АН нийт сонгогчдын 45.37, МАН 24.47, ИЗН 12.27 хувийн саналыг авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ