Улаанбаатарт 25-27 хэм дулаан

img

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Орхон, Ерөө, Туул голын адгаар усны түвшин 50-60 см эрс нэмэгдэн олон жилийн дунджыг давсан тул үер, усны аюулаас болгоомжтой байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ