BBC-д Монголын сонгуулийн талаар

img

Монгол улсад коммунист дэглэм 1990 онд төгсгөл болсноос хойш өдгөө монголын ард түмэн долоо дахь парламентын сонгуулиа өгч байна. Сонгогчид ноёлогч Монгол Ардын Нам болоод сөрөг хүчин Ардчилсан намыг түлхүү сонгож байлаа. Намууд уул уурхайн олборлолтоор эдийн засгийн өсөлтөд хүргэн, баялгийн хуваарилалт хийнэ хэмээн амлаж байв. Монголын ДНБ-ний өсөлт өнгөрсөн жил 17 хувь байсан ч 2,8 сая хүн амтай монголчуудын гуравны нэг нь амьдралын доод төвшнөөс доогуур амьдардаг байна. Байгалийн баялаг ихтэй тус оронд 5 тэрбум ам.долларыг нүүрс, зэс, алтны үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хийсэн. Орон даяар нийт 1900 гаруй сонгуулийн хэсэг байгаа ба шинэ электрон систем ашиглан санал хураалт дууссанаас цагийн дараа үр дүнг тааварлаж болох аж. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Амжилтаа үргэлжлүүлэх зам нь манай намд дахин дөрвөн жилийн хугацаа олгох явдал юм” хэмээн сонгогчиддоо хандан хэлсэн гэдгийг Улаанбаатар дахь BBC-гийн сурвалжлагч Майкл Конн мэдэгдлээ. Харин сөрөг хүчин АН ард иргэддээ үнэгүй газар хуваарилах арван жилийн хугацаат хөтөлбөрөө гүйцээнэ гэсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрөө сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон ч Монгол Ардын Хувьсгалт нам нь ноёлогч МАН-ыг даван гарч ирж болзошгүй гэнэ. Н.Энхбаяр нь энэ оны эхээр авилгалын хэргээр буруутгагдаад байсан юм. Тэрээр өнгөрсөн жилээс МАН-аас тусгаарлан өөрийн намыг байгуулжээ. Аль ч нам гарч ирсэн сонгогчид болоод хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчдынхаа хүсэл сонирхолыг хангах тэнцвэрийг олох хэрэгтэйг манай сурвалжлагч хэлж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ