Хиллари Клинтон ОХУ-д айлчилна

img

Дэлхийн дипломатчид Сирид болж буй хямралыг шийдэх арга замыг хэлэлцэх уулзалтын энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон баасан гаригт оросын түнштэйгээ уулзах гэж байна. Санкт-Петербург хотноо болох уг уулзалтад Клинтон болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оросын армиас Сирийн засагт зэвсэг нийлүүлдэг талаар хэлэлцэх төлөвтэй байгааг Төрийн департментийн албанаас мэдэгджээ. Женев хотод бямба гаригт болох НҮБ-ын төлөөлөгч Кофи Аннанаар удирдуулсан яаралтай уулзалтад Клинтон оролцох юм. Энэ уулзалт нь дипломат харилцааны түүхэнд шинэ үеийг авчирна гэж найдаж байгаагаа НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэллээ. Сирид улс төрийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг АНУ дэмжсээр ирсэн юм. Харин Орос улс энэ талаар эсрэг байр суурьтай байгаа юм. Улс төрийн өөрчлөлт хийхийг бусад орнууд албадах хэрэггүй, Сирийн ард түмэн өөрсдөө шийднэ гэж Орос үзэж байна. Гэхдээ “Сирийн хямралыг шийдэж, бүх бүлэг хүчний сэтгэлд нийцэх тогтвортой, хүлээн зөвшөөрөхүйц хууль журам гаргахын тулд өөрчлөлтийн үе шаардлагатай” гэдгийг Лавров хэлж байлаа. Гадаадын дипломатчид хэлэлцээрт бэлдэж байх энэ зуур Сирид самуун байдал үргэлжилсээр байна. Пүрэв гаригт Хууль зүйн яамны байрны орчим томоохон тэсрэлт болжээ. Ерөнхийлөгч Башар Ассадын засаглал энэ халдлагад алан хядагчдыг буруутгаж байна. Женевт болох уулзалтад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон болох Хятад, Франц, Орос, Их Британи, АНУ-аас гадна Турк улс, мөн НҮБ, Европын холбоо болон Арабын лигийн төлөөлөгч, топ дипломатчид оролцох юм. Уулзалтад Иран улсыг уриагүй байна. Хэдий Аннан болон Оросын байр сууриар Сирид тайван байдал авчрахад Ираны оролцоо чухал ч АНУ Тегераныг оролцохын эсрэг байлаа. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ