Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг зургаан мянган хүн өгнө

img

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтын бүртгэлийг аймаг дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан зохион байгуулж дууссан. Улсын хэмжээнд нийт 6411 иргэн бүртгүүлснээс эрэгтэй 4059, эмэгтэй 2352 байна. Нийслэлийн хэмжээнд 4921 иргэн бүртгүүлснээс эрэгтэй 3101, эмэгтэй 1820 иргэн харин орон нутагт 1490 иргэдээс 958 эрэгтэй, 532 эмэгтэй хүн  тус тус бүртгүүлсэн байна. Шалгалт наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ