Албан ёсны мэдээллийг хүлээж байна

img

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр 20.00 цаг хүртэл хураагдсан 2012 оны УИХ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналын дүнг үргэлжлүүлэн нэгтгэж байна. Сонгуулийн үр дүнг тус хорооны удирдлагууд өнөөдөр өглөө 08.00 цагт мэдээлнэ хэмээсэн боловч одоог хүртэл ямар нэгэн тов зарлаагүй байна. Сонгуулийн ерөнхий хорооны байранд хэвлэл мэдээллийнхэн болон нам, эвслийн төлөөллүүд хэвлэлийн хурлын тов хүлээж байна. Урьдчилсан дүн мэдээ албан ёсоор зарлагдсаны дараа тойргийн хороод дээр хяналтын тооллого явагдсанаар сонгуулийн үр дүнг зарлах юм. Одоогийн байдлаар 2012 оны сонгуулийн үр дүнг Ардчилсан нам албан бусаар мэдээлээд байгаа билээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ