Хамуг Монголын хөдөлмөрийн намыг бүртгэлээ

img

Хамуг Монголын хөдөлмөрийн намыг  бүртгэх асуудлыг Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуралдаанаар Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан байна. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн   тул Хамуг  Монголын Хөдөлмөрийн Намыг  улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хамуг Монголын Хөдөлмөрийн намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

newhappy
2011-10-23
Энэ Шинэков гэдэг хүн нам байгуулах ажилдаа үнэхээр гаршсан бна шүү ха ха ха
2011-10-21
Mongolchuud odoo hudulmurluj bj l uls ornoo hugjuulne shuu dee. demjij bn zuv nam garch irsend
2011-10-21
монголын төлөө на байгуулагдсанд баяртай байна.
2011-10-21