Элсэлтийн шалгалтын нэгдсэн дүн энэ ням гаригт гарна

img

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 43087 хүүхэд өгч, өнгөрсөн долоо хоногт шалгалтын зөв хариуг нийтэд дэлгэсэн. Тэгвэл ЭЕШ-ын хот, хөдөөгийн  нэгтгэсэн дүнг  ирэх сарын 1-нд албан  ёсоор гарах юм байна. Тиймээс тухайн шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec вэб хуудаснаас үзэх боломжтой. Харин ирэх сарын 3-наас элсэгчдэд батламжийг нь гардуулж өгөх ажээ.  Улаанбаатар хотын шалгуулагчид батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, нийгмийн ажилтнаас авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид аймгийн Боловсрол соёлын газрын  ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авах юм байна. Харин өмнөх онд төгсөгчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа Боловсролын  үнэлгээний төвөөс заасан газраас хүлээн авах бөгөөд одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна. Батламж хуудас нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд үрэгдүүлсэн бол дахин олгодоггүй журамтай.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ